Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 7
Axiom (axiom.marrytek.com) бол Marrytek-ийн бүтээсэн 3–12-р ангийн математикийн сургалтын платформ. Энэ бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана. Монгол, англи хувилбар зөрвөл монгол хувилбарыг баримтална.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл хаяг, нууц үг (зөвхөн хэш хэлбэрээр хадгална, бид таны нууц үгийг харах боломжгүй), хэрэглэгчийн төрөл (сурагч, эцэг эх, багш), анги, сургууль, хот, утасны дугаар (заавал биш).
- Google-ээр нэвтэрвэл: Google таны нэр, имэйл хаяг болон Google акаунтын танигчийг бидэнд дамжуулна. Бид таны Google нууц үг болон бусад Google мэдээлэлд хандахгүй.
- Сурлагын мэдээлэл: бодлогын хариулт, түвшин тогтоох сорилын үр дүн, сэдэв бүрийн эзэмшлийн түвшин, сурах зам, оноо (XP), дараалсан өдрийн тоо, гэрийн даалгаврын тэмдэглэл болон таны өөрөө сонгож оруулсан дэвтрийн зураг.
- Сократ багштай харилцсан чат: таны бичсэн мессеж, илгээсэн зураг, багшийн хариулт.
- Төлбөрийн мэдээлэл: сонгосон багц, дүн, банкны шилжүүлгийн гүйлгээний код, огноо, хямдралын код. Бид банкны карт, дансны нууц мэдээлэл цуглуулдаггүй.
- Техникийн мэдээлэл: нэвтрэлтийн токен, хөтөч бүрийн нэргүй танигч, сешний танигч, таныг аль холбоосоор ирснийг (utm) таны хөтчийн localStorage-д хадгална. Мөн хүсэлтийн IP хаягийг аюулгүй байдлын зорилгоор ашиглана.
Бид гуравдагч талын зар сурталчилгааны болон хэрэглэгч мөшгих cookie, pixel, аналитик хэрэгсэл ашигладаггүй.
2. Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Хичээл, бодлого үзүүлэх, хариуг шалгах, хүүхдийн түвшинг тогтоож хувийн сурах зам гаргах.
- Эцэг эх, багшид хүүхдийн ахицын тайлан харуулах. Эцэг эхийн холбоос зөвхөн хүүхэд өөрөө зөвшөөрсний дараа идэвхждэг.
- Долоо хоногийн тайлан, сануулга зэрэг имэйл илгээх. Эдгээрийг тохиргооноосоо унтрааж болно. Нууц үг сэргээх, төлбөрийн мэдэгдэл зэрэг үйлчилгээний имэйлийг унтраах боломжгүй.
- Төлбөр баталгаажуулах, эрхийн хугацааг тооцох.
- Хүний нэр агуулаагүй, нэгтгэсэн статистикаар бүтээгдэхүүнээ сайжруулах.
Хүүхдийн мэдээллийг зар сурталчилгаанд хэзээ ч ашиглахгүй. Бид хувийн мэдээллийг худалддаггүй.
3. Хэнтэй хуваалцдаг вэ
- Google (Gemini API): Сократ багшийн хариултыг гаргахын тулд таны чатын мессеж, илгээсэн зураг, тухайн бодлогын агуулгыг Google-ийн хиймэл оюуны үйлчилгээ рүү илгээнэ.
- Cloudflare: сайтыг хүргэх, халдлагаас хамгаалах сүлжээний үйлчилгээ.
- Имэйл хүргэлт: Marrytek-ийн имэйл хүргэлтийн үйлчилгээ.
- Marrytek-ийн харилцагчийн систем: холбоо барих мэдээлэл, багц, эрхийн хугацаа, идэвхийн ерөнхий үзүүлэлт. Хариулт, эзэмшлийн түвшин, чат, дэвтрийн зураг зэрэг сурлагын агуулга энд дамждаггүй.
- YouTube: видео хичээлүүд YouTube-ээс хуудсанд суулгагдаж тоглогдоно. Видео тоглуулахад YouTube өөрийн нууцлалын бодлогын дагуу мэдээлэл цуглуулж болно.
- Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад.
4. Google-ээс авсан мэдээлэл ба YouTube API Services
Axiom Google-ийн API-аар хоёр зүйлд хандана:
- Google-ээр нэвтрэх: таны зөвшөөрлөөр Google таны нэр, имэйл хаяг, Google акаунтын танигчийг дамжуулна. Бид үүнийг зөвхөн таныг таньж нэвтрүүлэх, акаунтаа удирдахад ашиглана.
- YouTube API Services: Axiom өөрийн бүтээсэн видео хичээлүүдийг @АксиомМатематик YouTube суваг руу байршуулж, гарчиг, тайлбар, хадмал, нүүр зураг, playlist-ийг нь тохируулдаг. Энэ хандалтыг зөвхөн Axiom-ын ажилтан Axiom-ын өөрийн сувагт ашиглана. Хандалтын токен Axiom-ын нийтлэлийн компьютерт, зөвхөн эрх бүхий ажилтан хандах боломжтойгоор хадгалагдана. Бид хэрэглэгчдийн YouTube акаунтад хандахгүй, тэдний YouTube-ийн мэдээллийг цуглуулж, хадгалахгүй.
Google-ээс авсан мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй, дээр дурдсанаас өөр зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй, хиймэл оюуны загвар сургахад ашиглахгүй. Axiom Google API-аас авсан мэдээллийг ашиглах, дамжуулахдаа Google API Services User Data Policy-г, түүний дотор Limited Use шаардлагыг мөрдөнө.
YouTube ашиглах нь YouTube-ийн үйлчилгээний нөхцөл болон Google-ийн нууцлалын бодлогод захирагдана. Google акаунтад олгосон хандалтыг Google-ийн хандалтын тохиргооноос хүссэн үедээ цуцалж болно.
5. Хүүхдийн мэдээлэл
Манай хэрэглэгчдийн ихэнх нь хүүхэд. Бид зөвхөн сургалтад шаардлагатай мэдээллийг цуглуулна. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтийг support@axiom.marrytek.com хаягаар гаргаж болно.
6. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээлэл шифрлэгдсэн HTTPS холболтоор дамжиж, хандах эрх хязгаарлагдсан сервер дээр хадгалагдана. Нууц үгийг зөвхөн хэш хэлбэрээр хадгална. Акаунт идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгална. Устгуулах хүсэлт ирвэл акаунтыг хааж, хувийн мэдээллийг устгах буюу хэнийх болохыг тогтоох боломжгүй болгоно. Хуулиар хадгалах шаардлагатай төлбөрийн бүртгэл үүнд хамаарахгүй.
7. Таны эрх
- Өөрийн мэдээллийг харах, засах. Имэйл хаяг болон профайлаа «Миний акаунт» хэсгээс өөрчилж болно.
- Акаунт болон мэдээллээ устгуулах.
- Мэдээллийн имэйлээс татгалзах.
Хүсэлтээ support@axiom.marrytek.com хаягаар илгээнэ үү.
8. Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчлэх үед дээрх огноо өөрчлөгдөнө. Томоохон өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэнэ.
9. Холбоо барих
Marrytek · Axiom
Имэйл: support@axiom.marrytek.com
Утас: +976 8877 8525