Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 7

Энэхүү нөхцөл нь Marrytek-ийн Axiom математикийн сургалтын платформ (axiom.marrytek.com), түүний видео хичээл болон @АксиомМатематик YouTube сувгийг ашиглахад хамаарна. Бүртгүүлж эсвэл үйлчилгээг ашигласнаар та энэ нөхцөл болон нууцлалын бодлогыг зөвшөөрч байна. Монгол, англи хувилбар зөрвөл монгол хувилбарыг баримтална.

1. Бүртгэл

  • Бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгч, нууц үгээ бусдад дамжуулахгүй байна.
  • Сурагч эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр Axiom-ийг ашиглана.
  • Нэг акаунтыг нэг хүн ашиглана.

2. Үйлчилгээ ба төлбөр

  • Багшийн булан болон эцэг эхийн булан үнэ төлбөргүй.
  • Сурагчийн эрх төлбөртэй байж болно. Төлбөр идэвхжсэн үед шинэ сурагч 14 хоног үнэгүй туршина.
  • Багцын үнэ, хугацааг үнийн хуудсанд заасан. Төлбөрийг банкны шилжүүлгээр хийж, Axiom баталгаажуулсны дараа эрх идэвхжинэ.
  • Эрхийн хугацаа Улаанбаатарын цагаар тухайн өдрийн төгсгөлд дуусна.
  • Хямдралын код зөвхөн заасан нөхцөл, хугацаандаа хүчинтэй.
  • Буцаан олголтын хүсэлтийг support@axiom.marrytek.com хаягаар илгээвэл тохиолдол бүрээр шийднэ.

3. Зөв ашиглах

Дараах үйлдлийг хориглоно:

  • Бусдын акаунтыг зөвшөөрөлгүй ашиглах.
  • Хичээл, бодлого, видеог бөөнөөр нь хуулж татах, дахин худалдах, өөр платформд нийтлэх.
  • Системд халдах, ачаалал үүсгэх, аюулгүй байдлын хамгаалалтыг тойрох.
  • Бусдыг доромжилсон, хууль бус агуулга илгээх.

4. Оюуны өмч

Хичээл, бодлого, видео хичээл, лаборатори, дизайн болон «Axiom» нэр, лого нь Marrytek-ийн өмч. Та тэдгээрийг хувийн болон ангийн сургалтын зорилгоор ашиглаж болно. YouTube дээрх видео хичээлүүдийг үзэх, линкийг нь хуваалцах нь чөлөөтэй бөгөөд YouTube-ийн үйлчилгээний нөхцөлд захирагдана. Сурах бичгээс иш татсан агуулгын эрх тухайн зохиогчид хадгалагдана.

5. Сократ багш (хиймэл оюун)

Сократ багш нь хиймэл оюун ухаанд суурилсан туслах бөгөөд заримдаа алдаатай хариулт өгч болно. Түүний хариулт сурах бичиг, багшийн тайлбарыг орлохгүй.

6. Хариуцлагын хязгаар

Бид үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээнэ. Гэхдээ үйлчилгээ «байгаа байдлаараа» олгогдох бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд шууд бус хохирлыг хариуцахгүй.

7. Акаунтыг хаах

Та акаунтаа хүссэн үедээ хаалгаж болно. Энэ нөхцлийг ноцтой зөрчсөн акаунтыг бид түр эсвэл бүрмөсөн хааж болно.

8. Өөрчлөлт

Нөхцлийг шинэчлэх үед дээрх огноо өөрчлөгдөнө. Томоохон өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэнэ. Өөрчлөлтийн дараа үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцлийг зөвшөөрсөнд тооцогдоно.

9. Хууль

Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.

10. Холбоо барих

Marrytek · Axiom
Имэйл: support@axiom.marrytek.com
Утас: +976 8877 8525